Tuesday, 12 May 2020

Хичээл № 14 Санхүүгийн анхан шатны бичиг баримт хөтлөлт

Бэлэн мөнгөний орлого зарлагын баримт

 

Бэлэн мөнгөний гүйлгээ, түүний хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор бэлэн мөнгөөний орлого зарлагын баримтыг хөтөлнө.

Байгууллагын удирдлагын шийдвэрийн дагуу хариуцсан нягтлан бодогч орлого зарлагын баримтыг  бичиж  нэг хоёрдугаар гарын үсэг зурагдсаны дараа мөнгөний нярав зохих гүйлгээг хийнэ.

Бэлэн мөнгөний орлогын баримтаар бэлэн мөнгийг тоолж хүлээн авч, зарлагын баримтаар бэлэн мөнгийг тоолж хүлээлгэн өгнө. Эдгээр бархимтуудыг хоёр хувь үйлдэж мөнгө тушаагч эсвэл хүлээн авагч нарт нэг хувийг өгч холбогдох бичиг баримтын хамт нэг хувийг нярав хадгалан “Бэлэн мөнгөний тайлан” нд бичилт хийх үндэслэл болгоно.

 Бэлэн мөнгөний орлого зарлагын баримтуудыг дагалдах баримт бичгийн хамт бэлэн мөнгөний тайлангийн нэг хувьтай хавсарган холбогдох нягтлан бодогчид тушшана.

Бэлэн мөнгөний нярав тайлангийн нэг хувийг өөртөө хадгална.

 

Бэлэн мөнгө олгохын хүссэн өргөдөл

                                     

                                                                                                                                      

Бэлэн мөнгө авах хүмүүс бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлыг  асуултын дагуу 1 хувь нөхөн бичиж гарын үсгээ зурсаны дараа дарга, ерөнхий нягтлан бодогчоор цохолт хийлгэж гарын үсэг зуруулан бэлэн мөнгөны зарлагын баримтанд хавсаргахаар хариуцсан нягтлан бодогчид өгч няраваас мөнгөө авч баримтын нэг хувийг няравт үлдээнэ.

 

Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан

 

Мөнгөний нярав орлого зарлагын баримтууд, мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэргийг үндэслэн баримт тус бүрээр өдөр бүр бэлэн мөнгөн гүйлгээний тайланг 2 хувь үйлдэн нэг хувийг холбогдох баримтуудын хамт нягтлан бодогчид тушааж үлдэх хувийг өөртөө үлдээнэ.

Нягтлан бодогч бэлэн мөнгөн гүйлгээний  тайлангийн хуудсыг нь хосоор ижил дугаарлаж няравт өгөх бөгөөд тэрхүү дугаарын тоо санхүүгийн жилд тасралтгүй мөрдөгдөж байвал зохино.

 

Бэлэн мөнгөний тооллогын баталгаа

 

Мөнгөн хөрөнгийн нярав ажил хүлээлцэхэд тайлант хугацааний эцэст болон гэнэтын тооллого хийхэд бэлэн мөнгөний үлдэгдэлийг дэвсгэрт буюу валютын төрөл бүрээр тоолж бэлэн мөнгөний тооллогын баталгааг хоёр хувь үйлдэнэ.

Хариуцсан нягтлан бодогч нь тооллогын комиссоос үйлдсэн бэлэн мөнгөний тооллогын баталгааны нэг хувийг үндэслэн мөнгөн хөрөнгийн няравын тооцоог бодно.

 

 

Бараа материал хүлээн авалтын баримт

 

Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас ирж байгаа бараа материалын үнэ бүхий зүйлс, тоо хэмжээ зэрэг дугаар нь  дагалдан ирсэн баримттайгаа тохирохгүй байх, хайрцаг сав. Баглаа боодол лац ломбо задарч гэмтсэн үед эд хариуцагч санхүүгийн албанд мэдэгдэж байгууллагаас мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүний комисс томилуулж бараа материал хүлээн авалтын баримтаар хүлээн авна.

Комисс бараа материал хүлээн авалтын баримтыг асуултын дагуу 2 хувь нөхөн бичиж нэг хувийг дагалдан ирсэн баримтын хамт эд хариуцагчид, үлдэх хувийг тээвэрлэгчид өгнө. Эд хариуцагч бараа материал хүлээн авалтын баримтаар агуулахын бүртгэлийг хөтөлж тайлангийн хамт тайлант хугацаанд санхүүгийн албанд ирүүлнэ.

Хариуцсан нягтлан бодогч хураангуй дансанд бичилт хийж баримтыг хадгална.

 

Орлогын баримт

 

Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас ирсэн болон өөрийн үйлдвэрийн цех тасаг туслах аж ахуйгаас боловсруулсан зүйл үйлдвэрт тавьж огосон төрөл бүрийн материалын зарцуулагдаагүй үлдэгдэл, үйлдвэрийн гологдолоос гарсан өөдөс хаягдал үндсэн хөрөнгийн устгалаас ашгилсан материал үнэ бүхий зүйлийг орлого болгоход эд хариуцагч нар дагалдан ирсэн бичиг баримтыг үндэслэн орлогын баримтыг хоёр хувь бичиж нэг хувийг өөртөө авч агуулахын бүртгэлд бичилт хийсэний дараа тайлангийн хугацаанд санхүүгийн албанд үлдэх хувийг тээвэрлэгч болон материалыг тушаагчид өгнө.

 

Зарлагын баримт

 

Бараа материалын үнэт зүйлсийг худалдан авагч байгууллагад ачуулах нэг агуулах эд хариуцагч няраваас нөгөөд шилжүүлэх өөрийн хэрэгцээнээс илүү буюу хэрэгцээнд тохирохгүй зүйлсийг худалдан борлуулах нэгжийн орц норм тогтоогдоогүй материал үнэт зүйлийг үйлдвэрт тавьж олгох зохих шийдвэрийн дагуу өөр газар шилжүүлэхэд зарлагын баримтыг эд хариуцагч зөвшөөрөл шийдвэрийг үндэслэн хоёр хувь бичиж нэг хувийг өөртөө авч тайлангийн хугацаанд санхүүгийн албанд  үлдэх хувийг хүлээн авагчид материал үнэж бүхий зүйлийг гаргах зөвшөөрлын хамт олгоно

 

Бараа материал гаргах зөвшөөрөл

 

Бараа материалын хөдөлгөөнийг эмх цэгцтэй байлгах өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж бүрэн бүтэн байдлыг хангах зориогоор зөвшөөрлын хуудсыг аж ахуйн эрхлэгч нярав нэр нэг хувь бичиж үнэ бүхий зүйлийг хүлээн авагчид олгоно.

Бараа материал гаргах зөвшөөрлыг харуул манааны хүмүүс ачсан зүйлтэй тулган шалгаж хураан авч дараагийн ажлын өдөрт санхүүгийн албанд хүлээлгэн өгнө. Зөвшөөрөл нь санхүүгээс тусгай номерлогчоор дугаарлагдсан байна.

 

Агуулахын бүртгэл

 

Бараа материалын хөдөлгөөн үлдэгдэлийн тоо хэмжээг тухай бүрд мэдэх түүний бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор агуулахын бүртгэлийг эд хариуцагч материалын нэр төрөл зэрэг дугаар бүр дээр нээж хөтөлнө.

Агуулахын бүртгэлийг дэвтэр маягтаар хөтөлнө. Түүний хуудас нэг бүрийг дугаарлан хуудасны тоог тавьж хариуцагч нягтлан бодогч нь эд хариуцагчид жилийн эхэнд хүлээлгэн өгнө. Материал үнэ бүхий зүйлийн хөдөлгөөнийг эд хариуцагчид бараа материалын үнэ бүхий зүйлийн орлого зарлагын бармтыг үндэслэн агуулахын бүртгэлийг биет нэгжээр хөтөлж өдөр тутмын үлдэгдэлийг тодорхойлохын хамт тайлант хугацаанд хариуцагч нягтлан бодогчоор тайлангаа хянуулж үлдэгдэлийг батлуулан гарын үсэг зуруулна.

Агуулахын бүртгэлийн хуудас бүрийг дугаарлаж эцсийн хуудсанд нягтлан бодогч нийт дугаарын тоог тавьж санхүүгийн тэмдэг дарна.

 

Шаардах хуудас

 

Материал үнэ бүхий зүйлсийг байгууллагын үйлдвэрлэл дотоод хэрэгцээнд зарцуулах шаардлага гарсан үед уг зүйлийг авч зарцуулах хүн шаардах хуудсыг нэг хувь үйлдэж зөвшөөрөл авна.

Эд хариуцагч шаардах хуудсыг үндэслэн материал үнэ бүхий  зүйлийг тавьж олгосны дараа агуулахын бүртгэлд бичилт хийж тайланд хугацаанд нягтлан бодогчид хүргүүлнэ.

 

Тооцоо бодсон баримт

 

Эд хөрөнгийн тооллогыг жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө, эд хөрөнгийн хариуцагч болон эд тооцоотой холбоотой ажилтан солигдох үед эд хөрөнгө дутагдсан эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед, байгалийн гамшиг гал түймэр зэрэг гэнэтийн аюулын дараа аж ахуйн нэгж байгууллагыг өөрчилөн байгуулсан татан буулгасан, дампуурсан гэж зарласан зэрэг тохиолдолд хийнэ.

Тооллогын дараа эд хариуцагч нарын тооцоог бодож илүүдэлийг орлого болгох ба дутагдалыг төлүүлэх эсвэл зарлага болгон шийдвэрлэнэ.

Эд хариуцагчийн тооцоо бодсон баримтыг холбогдох нягтлан бодогч хоёр хувь нөхөн бичиж тооллогын комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

Баримтын нэг хувь ня-бо-д үлдэх хувь эд хариуцагчид хадгалагдана.

 

Эд хөрөнгийн тооллогын бүртгэл

 

Аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлийн бодлогын баримт бичигт заасаны дагуу тооллогыг явуулна. Тооллогын комисс эд хөрөнгийн тооллогыг тогтоосонэ хугацаанд зааврын дагуу үнэн зөв чанартай явуулж тооллогын явц үр дүнг комиссын хуралаар хэлэлцэж тооллогын бүртгэлийг 2 хувь үйлдэж байгууллагын удирдлагад танилцуулан батлуулж санхүүгийн албанд хүргүүлэх үүрэгтэй.

Эд хөрөнгийн тооллогын бүртгэлд байгууллагын нэр эд хөрөнгийн нэр төрөл хаана ашиглагдаж байгаа хөрөнгийн чанар байдал зэргийг тэмдэглэхийн хамт тооллогын бүртгэлийн хуудас бүрийн ард тооллогын комиссын дарга гишүүд эд хариуцагч нар гарын үсэг зурна.

 

Бараа материалын тайлан

 

Бараа материалын тайланг агуулахын нярав эд хариуцагч нь аж ахйун нэгж байгууллагын бүртгэлийн бодлогын баримт бичигт заасан хугацаанд агуулахын бүртгэлд үндэслэн материалын нэр төрөл тус бүрийн тоо хэмжээгээр нэгтгэн гаргана.

Бараа материалын тайланг  нярав эд хариуцагч нар дээр хөтлөгдөж буй агуулахын бүртгэлтэй тулган шалгаж хүлэнэ авна.

 

Ажилчин албан хаагчидын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл

 

Аж ахуйн нэгж байгууллагын ажилчин албан хаагчидын албан хэрэгцээнд эзэмшиж байгаа эд хөрөнгийг нэр төрлөөр ангилан бүртгэж унг бүртгэлийг тооллогын комисс 3 хувь үйлдэж нэг хувийг санхүүгийн албанд 2-р хувийг аж ахуй эрхлэгч / Няравд / үлдэх хувийг эд хариуцагчид өгнө.

Ажилчин албан хаагчидын хэрэгцээнд ашиглагдаж байгаа эд хөрөнгийн бэлэн байгаа үлдэгдэлийг тооллогын комисс үзэж биечилэн тоолоод тооллого явуулсан хугацааг тодорхой заан  тооллогын бүртгэлд гарын үсэг зурна.

 

Ажлын цаг ашиглалтын бүртгэл

 

Аж ахуйн нэгж байгууллагын ажилчин албан хаагчидыг ажлын цаг ашиглалтанд байнгын хяналт тавих үйлдвэрлэлд зарцуулсан хөдөлмөр цалин хөлсны хэмжээг зөв тодорхойлох хөдөлмөрийн сахилга бат ажлын цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор ажлын цаг ашиглалтын бүртгэлийг хөтөлнө.

Ажлын цаг ашиглалтын бүртгэлийг сарын эхэнд хариуцсан нягтлан бодогч ажилчин албан хаагч нэг бүрийн нэрээр нээж цаг бүртгэгчид хүлээлгэн өгнө. Үйлдвэрийн газруудад цех тасаг ээлж хэсгийн дарга мастер тоо бүртгэгч зэрэг хүмүүс бүртгэнэ.

Ажлын цаг бүртгэгчид сард / сарын эхний эцсийн цалин бодох үед / 2 удаа хариуцсан нягтлан бодогчоор ажлын цагын бүртгэлийг шалгуулна. Ажлын цагыг бүртгэхдээ хүн нэг бүрийн өглөө өдөр ажилдаа ирсэн цагийг нэг гурав мөрөнд өдөр орой тарсаныг хоёр дөрөвдүгээр мөрөнд тухайн өдрийн нийт ажилласан цагыг тавдугаар мөрөнд илүү ажилласан цагыг ажилласан цагт оруулахгүйгээр зохих шифрээр ажилласан цагын ард тавдугаар мөрөнд тус тус бүртгэнэ.

Сарын эцэст ажиллаагүй цагыг шалтгаантайг нь зохих шифрээр 11 –р баганд нөхөж бичнэ.

 

Ажлын цагын тооцоо

 

Сарын эцэст цаг бүртгэгч ажлын цагын тооцоог хүн нэг бүрээр болон цех тасаг ээлж хэсгийн хэмжээнд гаргаж хариуцсан нягтлан бодогчоор шалгуулэж хүлээлгэн өгнө.

Ажлын цагын тооцоог үндэслэн цалин хөлсны тооцоог хийх тул цаг бүртгэгчид тоог цэвэр нямбай засваргүйгээр нөхөн бичсэн байх шаардлагатай

Хариуцсан нягтлан бодогч ажлын цагын тооцоог ажлын цаг ашиглалтын бүртгэлтэй хүн нэг бүрээр тулган шалгаж хүлэн авсаны эцэст дараагийн шатны цаг ашиглалтын бүртгэлийг олгоно.

 

Ажлын даалгавар

 

Хийсэнээр болон цагаар цалинждаг хүмүүсийн гүйцэтгэсэн ажлыг тодорхойлж цалин хөлсийг тооцоолохын тулд ажлын даалгаварыг хэргэлнэ.

Ажлын даалгаварыг ажил эрхэлхийн өмнө цех тасаг ээлж хэсгийн дарга мастер тоо бүртгэгч нар ажилчин нэг бүрээр буюу хэсэг тасгаар нэг хувь бичиж төвлөрсөн журмаар олгоно.

Ажилчид ажил эхлэхийн өмнө ажлын даалгаварт бичигдсэн ажилтай танилцаж тодорруулах зүйлийг лавлаж ажилдаа орно. Тухайн ажлыг дуустал ажлын даалгаварыг ажилчид өөртөө хадгалж ажил дууссаны эцэст эд шалгагчаар нөхөн бичилт хийлгэж ажлын гүйцэтгэлийг хүлээн авах  мастерт өгнө.

 

Цалингийн тооцооны карт

 

Цалингийн тооцооны картыг ажлын цагын тооцоо ажлын даалгаварыг үндэслэн цалин хөлс хариуцсан нягтлан бодогч сард нэг удаа нөхөн бичиж дарга ерөнхий нягтлан бодогчоор батлуулж тамга тэмдэг дарна.

 Цалингийн тооцооны картыг ажилчин албан хаагчид нэг бүрийн үндсэн нэмэгдэл цалин суутгалуудыг зөв тооцоолоход зориулан хэргэлнэ. Алингийн тооцооний картаар ажиллагсадын цалинг олгож болно.

 

Цалин  олгох хүснэгт

 

Урьдчилгаа Цалин олгох хүснэгтийг хэргэлсэнээр ажилчин албан хаагч нэг бүрийн цалингийн олголтонд байнгийн хянгалт тавих зорилготой юм.

Цалин олгох хүснэгтийг хариуцсан нягтлан бодогч цалингийн тооцооний бичилтыг үндэслэн цалин хөлсны маягтаар хийх дарга ерөнхийнягтлан бодогчоор батлуулан мөнгөн зарлагын баримт бичиж хавсаргаж мөнгөний няравт хүлээлгэн өгнө.

 Мөнгөний нярав хүн нэг бүрт цалинг олгож гарын үсэг зуруулж дууссаны эцэст бэлэн мөнгөний тайланд бичилт хийж нягтлан бодогчид хугаацаанд нь ирүүлнэ .

 

 


No comments:

Post a Comment

Явцын сорил

Loading…